
Гүйцэтгэх захирал
Б.Болор-Эрдэнэ
Мэндчилгээ
Та бүхнийг манай вэб сайтад зочилж манай компанийн хамт олон, үйл ажиллагаатай танилцаж байгаад баярлалаа.
Бид дэлхий нийтээр даяарчлагдан хувьсаж буй өнөө үед Улс эх орныхоо хөгжил ирээдүйд хичээнгүй шударга хөдөлмөрийнхөө үр шимээр баялгийг бүтээн, үндэс нэгт ахан дүүсээ ажлын байраар ханган, энэ цагийн Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулан гарч, эрхэлсэн салбарынхаа Тэргүүлэгч компаниудын эгнэгт хүрэх зорилгыг урдаа тавин үйл ажиллагаагаа явуулсаар байна. Мөн бид бизнес хөгжлийн хүрээнд хамт олныхоо эрч хүч, хамтын бүтээлээр Уул уурхайн салбарт хүчийг сорих болсон нь бидний хувьд шинэлэг бөгөөд Уул уурхайн салбарт арвин туршлага хураасан ололт амжилт бүтээлтэй он цаг хугацаа болж байна.
Тиймээс ч Мал аж ахуй, газар тариалан гэх мэт салбар үйл ажиллагаануудыг шинээр эхлүүлэн, төлөвлөлт зохион байгуулалтыг хийж эхлээд байгаа билээ.
Ингээд хамт олныхоо өмнөөс бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг бизнесийн түнш байгууллага, хувь хүмүүс та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн ажил үйлс, амьдрал тань үргэлж дэвжин бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!