Бид эрдэс бүтээгдэхүүнээр баялагийг бүтээнэ

Манай хуудсанд тавтай морил

АЛСЫН ХАРАА

 “Эрчим хүчний нүүрсний олборлолтоор Монгол Улсын тэргүүлэх компанийн байр сууриа бэхжүүлж, эрүүл аюулгүй орчин, шинэлэг технологи-д тулгуурлан тогтвортой хөгжил, олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэлийг цогцлоон бий болгоно.”
Түмэн Айл Инвест нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, Монгол улсын хуулийн дагуу бүртгэлтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Бид Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших 1 ашиглалтын болон 2 хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Түмэн айлын чулуун нүүрсний ордыг эзэмшдэг.

Түмэн айлын чулуун нүүрсний ордод 2015-2017 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд чулуун нүүрсний нөөцийг тогтоож 2020 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан.

2020 онд Түмэн айлын чулуун нүүрсний ордын Техник, эдийн засгийн үнэлгээний тайлан, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж, зохих хяналтын байгууллагаар хэлэлцүүлж батлуулсан. 2022 оны 11 дугаар сарын 1-ны өдрөөс  эхлэн уурхайн үйл ажиллагаа эхэлсэн.
Search